Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.10.07
Энэхүү нөхцөл нь Бүрэн-ийн вэбсайт (buren.mn) болон онлайн худалдааны талбарыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Үйлчилгээ
Бүрэн нь худалдан авагчийг дэлгүүрүүдтэй холбож, захиалга хүлээн авах, агуулахад хадгалах, хүргэх, тооцоо нийлэх үйлчилгээ үзүүлнэ. Бараа бүрийг тухайн дэлгүүр санал болгох бөгөөд барааны чанар, мэдээллийг тухайн дэлгүүр хариуцна.
Бүртгэл
- Та Google эсвэл Facebook хаягаараа нэвтэрнэ. Нэвтрэх хаягаа бусдад ашиглуулахгүй байх нь таны үүрэг.
- Захиалгад үнэн зөв нэр, утас, хаяг оруулна уу. Буруу мэдээллээс үүдсэн саатлыг бид хариуцахгүй.
- Үйлчилгээг зүй бусаар ашигласан бүртгэлийг бид хаах эрхтэй.
- Та бүртгэлээ хүссэн үедээ «Миний бүртгэл» хуудаснаас устгаж болно.
Захиалга ба үнэ
- Барааны үнэ төгрөгөөр (₮) харагдана. Захиалга өгөх үед үнийг дахин шалгаж, тухайн үед хүчинтэй үнээр тооцно.
- Захиалга нь төлбөр баталгаажсаны дараа хүчинтэй болно.
- Бараа дууссан эсвэл захиалгыг биелүүлэх боломжгүй бол бид тантай холбогдож, захиалгыг цуцлан, төлсөн төлбөрийг буцаана.
Төлбөр
Төлбөрийг QPay-ээр хийнэ. Бид таны карт, банкны дансны мэдээллийг хадгалдаггүй.
Хүргэлт
- Бид захиалгыг таны заасан хаягт хүргэнэ. Хүргэлтийн нөхцөл, төлбөрийг захиалга өгөхөөс өмнө мэдэгдэнэ.
- Хүлээн авагч утсаа авахгүй эсвэл хаягтаа байхгүй бол хүргэлт хойшилж болно.
Цуцлалт ба буцаалт
- Захиалгыг хүргэлтэд гарахаас өмнө бидэнтэй холбогдон цуцлуулж болно.
- Бараа гэмтэлтэй эсвэл захиалгаас өөр бол хүлээн авахдаа хүргэгчид мэдэгдэж, буцаана уу.
- Төлбөрийг буцаахаар шийдвэрлэсэн бол таны дансанд шилжүүлнэ.
- Буцаалтын бусад нөхцөл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцнэ.
Хариуцлага
Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээдэг ч техникийн саатал гарч болзошгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол бид шууд бус хохирлыг хариуцахгүй.
Нөхцөлийн өөрчлөлт
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Өөрчлөлтийг энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог дээр харуулна. Өөрчлөлтийн дараа үйлчилгээг ашигласнаар та шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Маргаан шийдвэрлэх
Маргааныг эхлээд харилцан тохиролцох замаар шийднэ. Тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Холбоо барих
Хаяг: Тэнгис кино театрын хойно, Оранж Плаза зүүн хойно, 15-р байрны өргөтгөл. Buren.mn гэсэн хаягтай байгаа. Газрын зураг дээр харах