Мэдээлэл устгах заавар

Сүүлд шинэчилсэн: 2026.10.07

Нэвтэрсэн бол «Бүртгэл» хуудаснаас бүртгэлээ өөрөө шууд устгаж болно. Бүртгэл рүү очих

Та Бүрэн дэх бүртгэл болон хувийн мэдээллээ хүссэн үедээ устгуулах эрхтэй. Доорх аль нэг аргаар устгана уу.

Бүртгэлээ өөрөө устгах

  1. Бүрэн-ийн онлайн дэлгүүрт нэвтэрнэ.
  2. Миний бүртгэл хуудсыг нээгээд, доод хэсэгт байрлах Бүртгэл устгах товчийг дарна.
  3. Устгахыг баталгаажуулна. Таны бүртгэл, Google/Facebook холболт, хадгалсан хаягууд тэр даруй устана.

Утсаар эсвэл биечлэн хүсэлт гаргах

  1. Доорх утасны дугаарын аль нэгэнд залгах, эсвэл манай оффис дээр ирж бүртгэлээ устгуулах хүсэлтээ хэлнэ үү.
  2. Google эсвэл Facebook-ийн аль хаягаар нэвтэрдэг, бүртгэлтэй нэр, утасны дугаараа хэлнэ үү. Бид таны бүртгэл мөн эсэхийг шалгана.
  3. Бид хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор таны бүртгэл, Google/Facebook холболт, хадгалсан хаягуудыг устгаж, танд мэдэгдэнэ.

Facebook-ийн холболтоо салгах

  1. Facebook-ийн Settings & privacy → Settings → Apps and websites хэсэгт орно.
  2. Бүрэн-ийг сонгоод апп-ыг хасаж (Remove), мэдээлэл устгах хүсэлт илгээнэ.

Facebook энэ хүсэлтийг бидэнд шууд дамжуулж, бид таны Бүрэн дэх бүртгэл, Google/Facebook холболт, хадгалсан хаягуудыг тэр даруй устгана. Facebook танд хүсэлтийн баталгаажуулах код болон энэ хуудасны холбоосыг өгнө: холбоосоор орж ирсэн бол таны бүртгэл аль хэдийн устсан байна. Асуулт гарвал тэр кодыг бидэнд хэлнэ үү.

Google-ийн холболтоо салгах

  1. myaccount.google.com/connections хаягаар орно.
  2. Бүрэн-ийг сонгоод холболтыг устгана.

Ингэснээр Google бидэнд таны мэдээллийг дахин дамжуулахгүй. Бидэнд аль хэдийн хадгалагдсан мэдээллийг устгахын тулд бүртгэлээ өөрөө устгах эсвэл дээрх хүсэлтийг гаргана уу.

Юу устах, юу үлдэх

  • Устгана: таны нэр, имэйл, утасны дугаар, Google/Facebook холболт, хадгалсан хаягууд.
  • Үлдэнэ: хийгдсэн захиалга, төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хадгалах үүрэгтэй. Тэр хугацаа дуусмагц устгана.
  • Өмнө нь өгсөн захиалга тань хүргэгдэнэ, гэхдээ та түүнийг бүртгэлдээ дахин харах боломжгүй болно.

Холбоо барих

Хаяг: Тэнгис кино театрын хойно, Оранж Плаза зүүн хойно, 15-р байрны өргөтгөл. Buren.mn гэсэн хаягтай байгаа. Газрын зураг дээр харах

Утас: 8808-8648, 9910-1467